A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мал, амьтны халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тогтоон мэдээлэх журам/, /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/193

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Мал, амьтны халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тогтоон мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Д.Батчулуун)-т үүрэг болгосугай

3.Батлагдсан журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын "Халдварт өвчингүй, тайван байдлын улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам батлах тухай" 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД З.МЭНДСАЙХАН