A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Таримал ургамлын үр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт/, /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/195

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Таримал ургамлын үр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А-252 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэгт заасан Таримал ургамлын үр үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн)-д даалгасугай.

САЙД З.МЭНДСАЙХАН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/50

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд "Жагсаалт батлах тухай" Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/195 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс (Г.Урангоо)-т үүрэг болгосугай.

САЙД Ж.ЭНХБАЯР