- Нүүр
- Сайдын тушаал
- УРГАМАЛ, ТҮҮНИЙ ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛ МӨРИЙГ МӨРДӨН ТОГТООХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын
2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн
А/196 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
УРГАМАЛ, ТҮҮНИЙ ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛ МӨРИЙГ МӨРДӨН ТОГТООХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдээс зах зээлд бэлтгэн нийлүүлж буй ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, таримал ургамлын үр, суулгацын гарал үүслийг тогтоох, хүнсний сүлжээний бүх үе шатанд чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор цахим бүртгэл, хяналтын тогтолцоо, мэдээллийн нэгдсэн цахим сан (www.plant.mofa.gov.mn)-г бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2.Хүнсний сүлжээний анхан шатны үйлдвэрлэлээр бэлтгэсэн таримал болон байгалийн ургамлыг хураах, савлах, тээвэрлэх, хадгалах, худалдах тохиолдолд тэдгээрийн ул мөрийг мөшгөх үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.3.Таримал болон байгалийн ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн (цаашид "ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн" гэх)-ийг зах зээлд худалдан борлуулах тохиолдолд хүснэгт 1-д заасан загварын дагуу цахим гарал үүслийн гэрчилгээг авсан байна.
Хүснэгт 1. Гарал үүслийн гэрчилгээний загвар
УРГАМАЛ, ТҮҮНИЙ ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАРАЛ, ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ № |
||||
Үүсгэсэн огноо ........ |
||||
Гэрчилгээ олгосон сум/ дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтний нэр ............ |
||||
Гэрчилгээ олгосон огноо ........................ |
||||
Гэрчилгээ хянасан/хянагдаагүй төлөв............. |
||||
Ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр |
Хэмжих нэгж |
Худалдах тоо хэмжээ |
БТКУС-код |
Хүчинтэй хугацаа /хуанлийн хоногоор/ |
......... |
......... |
......... |
......... |
......... |
Хаанаас: талбайн дугаар.................... |
тариаланчийн нэр, хаяг, утасны дугаар................... |
|||
Хаашаа: хүлээн авагчийн нэр, хаяг, утасны дугаар................... |
||||
Тээвэрлэгчийн мэдээлэл: |
Тээврийн хэрэгслийн улсын дугаар…………………………. |
|||
Жолоочийн нэр . . . . . . . . . . . . . . . . |
Утас................. |
|||
Түүхий эд, бүтээгдэхүүн, таримлын үр, суулгацанд хийсэн мэдрэхүйн үзлэгийн дүн ....................................................................................................... |
Түүхий эд, бүтээгдэхүүн, таримлын үр, суулгацанд хийсэн лабораторийн шинжилгээний дүн (хавсаргах) |
|||
QR code............................................... |
||||
Санамж: Энэхүү гарал үүслийн гэрчилгээ нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг тариалсан гарал үүсэл болон тухайн таримлыг тарьсан талбайн арчилгаа, бодисын хэрэглээг зохистой түвшинд хэрэглэсэн гэдгийг баталгаажуулна. Лавлагаа мэдээллийг www.plant.mofa.gov.mn сайтаас шууд авах боломжтой. |
1.4.Зөвхөн гэр бүлийн хэрэгцээндээ зориулан тариалсан, хураасан, түүсэн таримал болон байгалийн ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээний дараагийн үе шатанд ул мөрийг мөшгөхтэй холбогдсон харилцаа энэхүү журамд үл хамаарна.
1.5.Энэхүү журмыг тариалан эрхлэгч болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, тээвэрлэх болон зах зээлд борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээд, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий заалтын байгууллагын улсын байцаагчид дагаж мөрдөнө. /ХХААХҮС-ын 2023 оны А/510 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
1.6.Энэ журмын 1.1-д заасан www.plant.mofa.gov.mn цахим бүртгэл, мэдээллийн систем (цаашид "цахим систем" гэх)-ийн мэдээ, тайлан нь улсын хэмжээний тариалалт болон ургац хураалтын албан ёсны мэдээ, тайлан болно.
1.7.Цахим систем нь интернэтэд суурилсан бөгөөд компьютер болон гар утаснаас хандах боломжтой байна.
1.8.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18.1.4-т заасны дагуу ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох цахим бүртгэл, цахим гарал үүслийн гэрчилгээний олголтод хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчид хяналт тавина. ХХААХҮС-ын 2023 оны А/510 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
1.9.Энэ журмын 2.1-д заасан иргэн, хуулийн этгээд нь сайн дурын үндсэн дээр энэ журмын 2.2-т заасны дагуу бүртгүүлэн 2.6-д заасан цахим гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргасан тохиолдолд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6.1.1 болон 6.1.2-т заасны дагуу тухайн хүний холбогдох мэдээллийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цуглуулж, ашиглахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Хоёр. Зах зээлд худалдан борлуулах ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох гарал үүслийг бүртгэж гэрчилгээ олгох
2.1.Сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн тасаг нь дор дурдсан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг нь харгалзан энэхүү журамд заасны дагуу гарал үүслийг хянан бүртгэж, цахим гарал үүслийн гэрчилгээ олгоно. Үүнд:
2.1.1.Өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайд ургуулсан ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулах гэж байгаа иргэн хуулийн этгээд;
2.1.2.Тухайн талбайг өмчлөгч, эзэмшигчтэй нь бичгээр байгуулсан түрээсийн гэрээгээ цахим системд бүртгүүлсэн байх ба талбайд ургуулсан ургамал түүний гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулах гэж байгаа иргэн хуулийн этгээд;
2.1.3.Худалдан борлуулах зорилгоор байгалийн ургамал (жимс, самар, мөөг, эмийн ургамал) түүсэн иргэн, хуулийн этгээд.
2.3.Энэ журмын 2.2-д заасны дагуу цахим системд бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд энэ тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан талбайн түүхийн цахим дэвтрийн загварын дагуу талбайн мэдээлэл, тариалалт, талбайн арчилгаа, пестицид, биологийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоо, ургамлын өсөлт идэвхижүүлэгчийн хэрэглээ, зарцуулалт, ургац хураалт, уриншийн мэдээгээ бүрэн оруулж, хөтлөх үүрэгтэй бөгөөд энд дурдсан мэдээллийг бүрэн оруулсан тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ авах эрх үүснэ.
2.4.Цахим системд оруулсан мэдээллийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн тухай бүр хянана.
2.5 Мэдээллийг хянах явцад оруулсан мэдээлэл нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд нөлөөлөхүйц эргэлзээтэй байгаа тохиолдолд газар дээр нь үзлэг хийнэ.
2.6.Энэ журмын 2.2-т заасны дагуу цахим системд бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулах тохиолдолд цахим гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлтээ цахим системд илгээнэ.
2.7.Хүсэлтийг илгээхдээ уг талбайгаас хураан авсан ургацын дээжинд хийсэн лабораторийн шинжилгээний дүнг хавсаргана.
2.8.Энэ журмын 2.3, 2.7-д заасан шаардлагыг хангаагүй иргэн, хуулийн этгээдэд уг талбайгаас хураасан ургацыг зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрсөн цахим гарал үүслийн гэрчилгээ олгохгүй.
2.9.Сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн газар тариалангийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох цахим гарал үүслийн гэрчилгээг уг бүтээгдэхүүний биологи, хими, физикийн шинж чанар болон аж ахуйн шинж чанарыг харгалзан хүснэгт 2-д заасан ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгоход баримтлах хугацааг мөрдөнө.
Хүснэгт 2. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгоход баримтлах хугацаа
А. Үр тариа
№ |
Түүхий эд, бүтээгдэхүүний нэр |
Борлуулах газар/хоног/ |
|||
Гурилын үйлдвэрт |
Тэжээлийн үйлдвэрт |
Спиртийн үйлдвэрт |
Үрэнд |
||
1 |
Үр тариа |
200 |
200 |
200 |
60 |
Б. Төмс
№ |
Түүхий эд, бүтээгдэхүүний нэр |
Борлуулах газар/хоног/ |
|||
Дэлгүүр, нийтийн хоолны газарт |
Бөөний худалдаанд /зориулалтын агуулахтай/ |
Спиртийн үйлдвэрт |
Үрэнд |
||
1 |
Эрт ургацын |
10 |
20 |
- |
- |
2 |
Оройн ургацын |
20 |
30 |
40 |
- |
3 |
Үрийн төмс |
- |
- |
- |
60 |
В. Хүнсний ногоо
№ |
Түүхий эд, бүтээгдэхүүний нэр |
Борлуулах газар/хоног/ |
||
Дэлгүүр, нийтийн хоолны газарт |
Бөөний худалдаанд |
Боловсруулах үйлдвэрт |
||
1 |
Шинэ ургацын савлаагүй ногоо |
15 |
30 |
20 |
2 |
Нөөшилсөн ногоо |
60 |
60 |
- |
3 |
Вакуум савлагаатай ногоо |
20 |
40 |
- |
4 |
Хатаасан ногоо |
90 |
120 |
- |
5 |
Тарвас |
15 |
25 |
15 |
6 |
Амтат гуа |
20 |
30 |
15 |
7 |
Навчит ногоо |
10 |
15 |
10 |
8 |
Таримал болон байгалийн мөөг |
10 |
15 |
10 |
9 |
Хүнсний ногооны үр |
60 |
60 |
- |
Г. Жимс, жимсгэнэ
№ |
Түүхий эд, бүтээгдэхүүний нэр |
Борлуулах газар/хоног/ |
||
Дэлгүүр, нийтийн хоолны газарт |
Зориулалтын агуулахтай бөөний худалдаанд |
Боловсруулах үйлдвэрт |
||
1 |
Шинэ ургацын савлаагүй жимс /бэсрэг, давжаа, торниун алим, чавга/ |
30 |
50 |
20 |
2 |
Савлаагүй жимсгэнэ /үхэр нүд бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ/ |
5 |
10 |
7 |
3 |
Жимсгэний чанамал |
40 |
60 |
- |
4 |
Хушны самар /цайруулж хуурсан/ |
50 |
100 |
100 |
Д. Тэжээл, тэжээлийн ургамал
№ |
Түүхий эд, бүтээгдэхүүний нэр |
Борлуулах газар/хоног/ |
|
Иргэдэд |
Улс, аймаг, сумын нөөцөнд |
||
1 |
Байгалийн хадлан /задгай/ |
30 |
40 |
2 |
Байгалийн хадлан боосон |
100 |
150 |
3 |
Таримал тэжээлийн өвс /боосон/ |
100 |
150 |
4 |
Тэжээлийн ургамлын үр |
60 |
60 |
2.11.Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн кодоор цахим системд бүртгэгдсэн нэг талбайгаас хураасан, нэг төрлийн бүтээгдэхүүнд ургац хураалтын дүнг үндэслэн гарал үүслийн цахим гэрчилгээ олгох ба олон газарт худалдан борлуулах нөхцөлд гэрчилгээг тус тусад нь үүсгэнэ.
2.12.Цахим гарал үүслийн гэрчилгээ, түүнийг цахим системээс олгох үйл ажиллагаанд хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина. ХХААХҮС-ын 2023 оны А/510 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
2.14.Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд цахим системээс олгосон цахим гарал үүслийн гэрчилгээ нь QR код бүхий дахин давтагдахгүй дугаарлалттай байна.
2.16.Хэрэглэгчид ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн мэдээллийг бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол дээрх QR кодыг уншуулж авна.
2.17.Энэ журмын 2.16-д заасан кодыг цахим системийн нэвтрэх хуудсан дээр байрлах "Гарал үүслийн гэрчилгээ шалгах" холбоос, эсхүл гар утасны камер, QR код уншигч апп ашиглан шалгана.
2.18.Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэгч нь авто тээврийн шалган бүртгэх нэгжийн шаардлагаар цахим гарал үүслийн гэрчилгээг шалгуулах үүрэгтэй бөгөөд холбогдох стандартын дагуу тээвэрлэнэ.
2.19.Цахим гарал үүслийн гэрчилгээг дахин ашиглах, засварлах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.
2.20.Цахим гарал үүслийн гэрчилгээ олгохтой холбогдсон асуудлаар холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй.
Гурав. Хариуцлага
3.1.Цахим гарал үүслийн гэрчилгээгүй ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдсан болон тээвэрлэсэн этгээд нь түүнтэй холбогдон гарсан бүх хариуцлагыг хүлээнэ.
3.2.Өөрийн өмчлөл, эзэмшлийн газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд албан ёсны гэрээгүй ашиглуулж тариалсан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар гарсан аливаа зөрчлийн хариуцлагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг өмчлөгч, эзэмшигч этгээд хүлээнэ.
3.3.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол бүх шатны мэргэжлийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулна.
3.4.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд улсын байцаагч холбогдох материалыг бүрдүүлэн хуулийн байгууллагад шилжүүлнэ.
-------------оОо----------------
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын
2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн
А/196 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ТАЛБАЙН ТҮҮХ ХӨТЛӨХ ДЭВТРИЙН ЗАГВАР, АРГАЧЛАЛ
Нэг. Ерөнхий мэдээлэл
1.1.Талбайн түүх хөтлөх үйл ажиллагааг тухайн тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн агрономч биечлэн удирдаж үнэн зөв, тогтмол хөтөлнө.
1.2.Таримал ургамлын хөгжлийн үе шатны үзэгдэл зүйн ажиглалт хийж, энэ журмын 2-т заасан талбайн түүх хөтлөх загварын дагуу хөтөлнө.
1.3.Цаг уурын үзэгдэл( хур тунадас, ган, хуурайшилт, цочир хүйтрэл, шороон шуурга гэх мэт)-ийг тогтмол ажиглаж тэмдэглэнэ.
1.4.Талбайн түүх хөтлөх үйл ажиллагаа нь дараах дараалалтай байна
1.4.1.тухайн талбайн мэдээлэл нь хөрсний төрөл, газрын гадаргуугийн байдал, ургамлын нөмрөгийн хэмжээг харуулсан товч тодорхойлолт хийнэ.
1.4.2.хөрсний зургийг хавсаргана.
1.4.3.талбайн үзүүлэлт, хөрсний механик бүрэлдэхүүн, физик, химийн шинж чанар, хагалгааны үе давхаргын зузаан, түүнд сүүлийн жилд хийгдсэн хөдөлгөөнт фосфор, калийн нэгдлийн агууламж, хог ургамал, өвчин, хөнөөлт шавжийн мэдээллийг тэмдэглэнэ.
1.4.4.талбай тус бүрт тариалсан үндсэн болон дагалт ургамал, түүний тарьсан болон хураасан хугацаа, үрийн норм, чанар, ургацын хэмжээг жил бүр хөтөлнө.
1.4.5.хөрс боловсруулалтаар гүйцэтгэсэн арготехникийг нэг бүрчлэн бичнэ.
1.4.6.таримал бүрт хийгдсэн ажил, хэрэглэх техникийг маркаар нь тэмдэглэнэ.
1.4.7.пестицид, биологийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоо, ургамлын өсөлт идэвхижүүлэгч хэд хэдэн удаа хэрэглэсэн бол тухай бүрийг хэрэглэсэн тун, хугацааг бичнэ.
1.5.Талбайн түүхэд нэмэлтээр хөдөлмөрийн зардал, хүн хүч, техник технологи ажиллагааны норм, нормативыг тэмдэглэж болно.
Хоёр.Талбайн түүх хөтлөх дэвтрийн загвар
1.Талбайн мэдээлэл
№ |
Үзүүлэлт |
Тайлбар |
1 |
Тариалан эрхлэгч иргэн, хуулийн этгээд |
Талбайн нэгж талбарын дугаар.............. талбайн хэмжээ ...........................га Уг талбайг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн овог ....................... нэр ......................... |
2 |
Тухайн талбайн хөрсний шинж чанарийн үзүүлэлтүүд:
|
Механик бүрэлдэхүүн.......................... N.......................... pH.......................... ялзмаг.......................... P2O5.......................... K2O.......................... CaO.......................... MgO.......................... |
3 |
Тариалдаг таримлын нэр, төрөл: |
.................... .................... .................... |
№ |
|
Нэр |
Тархалт /их, дунд, бага/ |
Үндсэн таримал |
1 |
Тархсан өвчин |
|
|
|
2 |
Гарсан хөнөөлт шавж |
|
|
|
3 |
Хог ургамал |
|
|
|
2.Тарилт, хураалтын мэдээлэл
№ |
Үзүүлэлт |
Таримал ....... |
Таримал ....... |
|
1 |
Тарих хугацаа |
|
|
|
2 |
Тарих үрийн норм |
Кг/га |
|
|
Сая/ш |
|
|
||
3 |
Сортын нэр |
|
|
|
4 |
Үрийн ангилал |
|
|
|
5 |
1000 үрийн жин, гр |
|
|
|
6 |
Цэвэршилт, хувь |
|
|
|
7 |
Соёололт, хувь |
|
|
|
8 |
Тариалсан талбай, га |
|
|
|
9 |
Хураасан хугацаа |
|
|
|
10 |
Хураасан талбайн хэмжээ |
|
|
|
11 |
Ургац, цн/га |
|
|
3.Уриншийн боловсруулалт
Уриншийн төрөл |
Хэрэглэсэн гербицид |
|||
Хагалсан, гүн, см |
Хавсан, гүн, см |
Нэр |
Сар, өдөр |
1 га-ийн тун |
|
|
|
|
|
4.Талбайн хөрс боловсруулалт, талбайн арчилгаа
№ |
Пестицид, биологийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоо, ургамлын өсөлт идэвхижүүлэгч |
Үндсэн таримал |
Зориулалт |
Хэрэглэсэн огноо |
Талбайн хэмжээ |
Хэрэглэсэн хэмжээ, тун |
|
төрөл |
нэр |
||||||
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
№ |
Хөрс боловсруулалт, талбайн арчилгааны төрөл |
Авсан арга хэмжээ |
Талбайн хэмжээ |
Огноо |
Хэрэглэх техник, марк |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A