- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэнэ."
2 дугаар зүйл.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх