- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨЛГИЙ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 15
Өлгий
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтад өөрчлөлт орж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээг тогтоох тухай" 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актыг холбогдох газарт хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Есболат/-д даалгасугай.
ДАРГА Х.КОСМОС
Текст томруулах
A
A
A
