A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.8, 7.1.9, 7.1.10 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"7.1.8.тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт;

7.1.9.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;

7.1.10.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ."

2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР