A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн "Тусгай зөвшөөрөлтэйгээр" гэснийг "Зөвшөөрөлтэйгөөр" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 6.5.1 дэх заалтын, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.3.4 дэх заалтын, 24.6 дахь хэсгийн "тусгай" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР