A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 03

Бат-Өлзийт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, 68 дугаар зүйлийн 68.2, Засгийн газрын 2021 оны 314 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, давхардал зөрчлийг арилгах зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Оюунцэцэг)-д даалгасугай.

ДАРГА Б.САМБУУ