A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 07/03

Дорноговь аймаг, Хөвсгөл сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 08/15 дугаар тогтоолыг дээрх хуулийн заалтад нийцүүлэн хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүйн яаманд хүргүүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс дээрх тогтоолыг хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (Б.Рагчаасүрэн)-д даалгасугай.

ДАРГА О.ОЮУН-ЭРДЭНЭ