- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨЛЗИЙТ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 09/29
Улаан-Уул
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/3116 дугаар албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 16/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шийдвэрийг холбогдох газарт нь хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Нарантуяа)-д үүрэг болгосугай.
ДАРГА С.ГОНГОР
Текст томруулах
A
A
A
