- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДЭЛГЭРЭХ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 6/04
Дорноговь аймаг, Дэлгэрэх сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6-р хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 9/06 дугаар тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болгосон дээрх тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4117 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй дотоод хэргийн яаманд уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (У.Отгончимэг)-т даалгасугай.
3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд баталсан "Сумдын Газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр, сумын иргэдийн Хурлаас хүчингүй болгосон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд танилцуулж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (У.Отгончимэг) газрын даамал (И.Болортуяа) нарт үүрэг болгосугай.
ДАРГА Д.ЦЭРЭНЧИМЭД
Текст томруулах
A
A
A
