A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар А/468

Номгон

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21, 60 дугаар зүйлийн 60.1.21, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шинэчлэн хавсралт ёсоор баталсугай.

2.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа (З.Баянжаргал), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Баянхонгор сумын хэмжээнд 24 цагийн 3 хүртэлх хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, тогтмол хяналт тавьж ажиллахыг Баянхонгор сумын Засаг дарга (Г.Энхбаяр), Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа (З.Баянжаргал) нарт тус тус үүрэг бологосугай.

4.Дээрх 24 цагийн хүнсний дэлгүүрүүд хавсралтад заасан цагийн хязгаараас бусад цагт согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй, үйл ажиллагаагаа холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд хариуцлагатайгаар явуулж, зөрчил, дутагдалгүй ажиллахыг аж ахуйн үйлчилгээ эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

5.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

6.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, захирамжийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Д.Сарангарав)-д даалгасугай.

7.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаарыг тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн А/88 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.МӨНХСАЙХАН

МОНГОЛ УЛС БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2023 оны 09 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/463

Улаанбаатар хот

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.3, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Баянхонгор Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 1 дүгээр, аймгийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр, долоо хоног бүрийн Баасан гарагт аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг тус тус хориглосугай.

3.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Б.Мөнхбаяр)-т, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, захирамжийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Д.Сарангарав)-д даалгасугай.

6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаарыг тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/468 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/428 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.МӨНХСАЙХАН