- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газар болон төсвийн байгууллагын дансыг банканд нээх, хаах, тайлагнах журам/, /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/

САНГИЙН САЙД, МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар А122/А-172
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.6 дах хэсгийг тус тус үндэслэнТУШААХ НЬ:
1."Засгийн газар болон төсвийн байгууллагын дансыг банканд нээх, хаах, тайлагнах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан журмыг төсвийн захирагчид, төрийн сангийн нэгжүүд,банкуудадхүргүүлэн мөрдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн яамны Төрийн сангийн газар /М.Батхуяг/,Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар /Н.Ариунбат/, Судалгаа статистикийн газар /Д.Даваасүх/-т үүрэг болгосугай.
3.Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/, Монголбанкны Дотоод аудитын газар /Т.Амарсайхан/-т даалгасугай.
4.Энэ тушаалбатлагдсантай холбоотойгоор Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын 2013 оны 24/24/А-9 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
