- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №21/

ХОВД АЙМАГ ҮЕНЧ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 05 дугаар сарын 17-ний өдөр
Дугаар 9/08
Хөх Үзүүр
ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Үенч суманд мөрдөгдөх хог хаягдлын төлбөр, хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Хог хаягдлын төлбөр хураамжийн хэмжээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад таниулан хэрэгжүүлж, төлбөр, хураамжийг төсөвт төвлөрүүлэх ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Уртнасан/-д үүрэг болгосугай.
3. Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй дотоод ажилтан /Б.Нямжаргал/-д даалгасугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, /Т.Уранбилэг/ ИТХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга, нийт гишүүдэд даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА М.БАТХИШИГ
Текст томруулах
A
A
A
