- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ /ЗХХАЭ №21/

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 64
Шумуултай
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Захиргааны Ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Лхагважав)-т даалгасугай.
3. Бэлчээр ашиглалтыг сайжруулан, бэлчээрт тохирсон ашиг шим өндөртэй мал аж ахуй эрхлэхийг малчдад зөвлөн, сургалт зөвлөгөөн зохион байгуулж, журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засаг дарга (Л.Одонтуяа)-д үүрэг болгосугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд даалгасугай.
ДАРГА Б.ГАНБАЯР
Текст томруулах
A
A
A
