- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт зохион байгуулах журам/, /ЗХХАЭ-ийн 2022 оны 21 дүгээрт нийтлэгдсэн/
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А/224
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт зохион байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тус тус үүрэг болгосугай:
2.1. Журмын хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс /Ж.Мягмар/, хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт;
2.2. Хувилбарт сургалт зохион байгуулах арга зүйн сургалтыг 2022 оны 8 дугаар сард багтаан зохион байгуулах, бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ хөгжлийг дэмжих талаар мэдлэг, чадвар олгох ажлыг насан туршийн боловсролын хөтөлбөрийн агуулгад тусган хэрэгжүүлэх, жил бүр хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т;
2.3. Хувилбарт сургалт зохион байгуулахад нүүдлийн бүлгийн гэр, тавилга, тоног төхөөрөмж, ном, тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, гэр бүлд суурилсан /явуулын/ сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.4. Сумдын цэцэрлэгт нүүдлийн бүлгийн гэр нийлүүлэх, хувилбарт сургалтын багш ажиллуулах арга хэмжээг 2022-2024 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулах, шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган батлуулж, хэрэгжүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын газар /О.Хуягцогт/, Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс /Ж.Мягмар/-т.
2.5. Хувилбарт сургалтад хамрагдах хүүхдийн мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэх зохицуулалтын арга хэмжээ авахыг Цахим бодлого, статистикийн хэлтэс /Ю.Алтантуяа/, системд хөгжүүлэлт хийж ажиллахыг Боловсролын мэдээллийн технологийн төв /Ц.Тодгэрэл/-д;
3. Журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга /Ч.Энх-Амгалан/-д даалгасугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны "Журам батлах тухай" А/131 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A