A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 35

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Нэг.Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар зөвшөөрлийг нэгтгэсэн, хассан, шилжүүлсэн, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн харьяалал өөрчлөгдсөнтэй холбогдуулан зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх, холбогдох арга хэмжээ авах;

3/Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж Монгол Улсын Их Хуралд 2023 оны 01 дүгээр сарын дотор танилцуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР