- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим Гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 50
Төрийн ордон, Улаанбаатар хот
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хаянхярваагийн Амгаланбаатар, Төмөр-Очирын Батзул нарын чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн даатгуулагчийг төлөөлсөн, Хуягийн Ганбаатарын бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Хуягийн Буянжаргал, Бархасын Баяраа нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Рэнцэндоржийн Сансармааг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.
3.Энэ тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
