A

A

A

Бүлэг: 1979

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн А/37 дугаар тушаалын хавсралт

 

РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ТОГТООХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журам нь Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Зөвшөөрлийн тухай хууль, Дэлхийн радио холбооны дүрмийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрлөөр олгосон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож зарцуулахтай холбогдох харилцааг зохицуулна.

 

Хоёр. Радио давтамжийн ашиглалтын төлбөр тогтоох

2.1. Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх) радио давтамжийн ашиглалтын төлбөрийг радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөр (), радио нэвтрүүлэгчийн гаралтын чадлын төлбөр (), төрөл ангилал, хамрах хүрээний төлбөр ()-өөс хамааруулан дараах аргачлалын дагуу тогтооно.

2.1.1.Тусгай зөвшөөрлийн төлбөр )-ийг дараах томъёогоор тооцно:

       (1)

энд:

  радио давтамжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн 

              төлбөр

  радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөр

     радио нэвтрүүлэгчийн гаралтын чадлын төлбөр

    төрөл ангилал / хамрах хүрээний төлбөр

   -   радио давтамжийн зурвасын коэффициент (band factor)

 

2.1.2.Энгийн зөвшөөрлийн төлбөр ()-ийг дараах томъёогоор тооцно:

        (2)

энд:

  радио давтамжийн ашиглалтын энгийн зөвшөөрлийн (эрхийн  

   бичиг) жилийн  төлбөр

  радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөр

  радио нэвтрүүлэгчийн гаралтын чадлын төлбөр

  төрөл ангилал / хамрах хүрээний төлбөр

 

2.2.Радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөр ()-ийг тухайн радио төхөөрөмжийн ашиглах радио давтамжийн цараа (), радио давтамжийн зурвасын өргөн ()- өөс хамааруулан тогтооно.

          (3)

2.2.1.Хэт богино (VHF)  болон ультра хэт богино (UHF) долгионы давтамжийн зурвас дахь телевиз, радио өргөн нэвтрүүлгийн станцад радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөрийг тооцохгүй.

2.2.2.Радио давтамжийн царааг Хүснэгт 1-д үзүүлсэн хэлбэрээр хувааж төлбөрийн хэмжээг тогтооно:

     Хүснэгт 1.

<30 кГц

30-3000 кГц

3-30 МГц

30-300 МГц

300-1000 МГц

1000-3000 МГц

3-30 ГГц

30 ГГц<

 

2.2.3. Радио давтамжийн зурвасын өргөнийг Хүснэгт 2-д үзүүлсэн хэлбэрээр оноож төлбөрийн хэмжээг тогтооно:  

 Хүснэгт 2.

<12 кГц

12-36 кГц

36-100 кГц

100 кГц < үед 100 кГц тутамд

1МГц тутамд

 

2.2.4. Радио релей, радио линкний станцад ашиглах радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөрийг дараах ангиллаар ялгаатай тогтооно:

Хүснэгт 3.

<1 ГГц

1ГГц – 3 ГГц

3 ГГц -15 ГГц

15 ГГц- 30 ГГц

30 ГГц- 45 ГГц

45 ГГц<

 

2.2.5.Дараа үеийн хөдөлгөөнт холбооны станцад ашиглах радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөрийг зурвасын өргөнөөс хамааруулан тогтоож болно.

2.2.6.Сансрын холбооны хиймэл дагуулын сүлжээний (FSS) станцад ашиглах радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөрийг газар-сансар талын зурвас ашиглалтаас авах ба ашиглаж байгаа радио давтамжийн цараанаас хамааруулж ялгаатай тогтооно. Давтамжийн цараа өгсөх тусам радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөрийг бууруулах зарчим баримтална.

2.2.7.Радио давтамжийн зурвасыг сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа эсвэл эрхийн төлбөрөөр олгосон тохиолдолд радио давтамж ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрөөс чөлөөлнө.

2.2.8.Эрхийн төлбөр гэж шинээр радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахад төлөх нэг удаагийн хураамжийг хэлэх бөгөөд Зохицуулах хороо тогтооно.

2.3. Радио нэвтрүүлэгчийн гаралтын чадал  ()-ыг Дэлхийн радио холбооны дүрмийн дагуу ажиллах радио давтамжийн цараа (), цацаргалтын ангилал, техникийн стандартыг баримтлан тодорхойлж, радио нэвтрүүлэгчийн гаралтын чадлын төлбөр ()-ийг нэгж нэвтрүүлэгч тутамд тооцож авна:s

        (4)

2.3.1.Радио нэвтрүүлэгчийн гаралтын чадлын төлбөрийг тогтооход Хүснэгт 4-т үзүүлсэн хэлбэрээр радио давтамжийн царааг нийт таван хэсэг хувааж, хэсэг тус бүрд нэвтрүүлэгчийн гаралтын чадлаар нь багадаа 8, ихдээ 12 хэсэгт тус тус ангилж, төлбөрийг тогтмол тоогоор илэрхийлнэ.

     Хүснэгт 4.

< 3000 кГц

3-30 МГц

30-3000 МГц

3Гц – 30 ГГц

30 ГГц<

 

2.4.Зохицуулах хороо нь радио холбооны үйлчилгээний төрөл ангилал эсвэл хамрах хүрээний төлбөр ()-ийн хэмжээг тогтоохдоо Дэлхийн радио холбооны дүрэмд заасан радио холбооны үйлчилгээний төрлийг баримтална.

 

Гурав. Үйлчилгээний төлбөр тогтоох

3.1. Радио долгионы тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо үйлчилгээний төрлөөс хамааруулан ялгаатай тогтооно.

3.1.1. Үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

-          зөвшөөрөл олгох, нэмэлт, өөрчлөлт оруулах;

-          цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх,

-          нэвтрүүлэх станц болон антен фидерийн байгууламжийг угсарч суурилуулсны дараа ашиглалтад оруулахаас өмнө хэмжилт;

-          шалгалт хийлгэх, радио төхөөрөмжийн хяналт, баталгаажуулалт хийх.

3.1.2.Үйлчилгээний төлбөр нь ажилтны ажлын цагийн хөлс, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан хугацаанаас хамаарна.

 

3.1.3.Ажлын цагийн хөлсийг тухайн салбарын нарийн мэргэжлийн ажилтны дундаж цалин хөлснөөс, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах хугацааны төлбөрийг Сангийн сайдын баталсан "Дотоод албан томилолтын тариф"-ыг тус тус баримтлан Зохицуулах хороо тогтооно.

 

Дөрөв. Бусад

4.1.Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг дараах радио давтамжийн ашиглалт, зохицуулалтын үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаанд зарцуулна:

-          Дэлхийн Радио холбооны их хуралд бэлтгэх, санал боловсруулах, оролцох;

-          Бүсийн радио холбооны хуралд бэлтгэх, санал боловсруулах, оролцох;

-          Радио холбооны олон улсын судалгааны хэсгүүдэд оролцох, өөрийн оронд судалгааны хэсгүүдийг байгуулах, санхүүжүүлэх;

-          Радио долгионы хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсруулах, өөрчлөлт оруулах;

-          Хил орчмын бүс нутагт ашиглагдах радио давтамжийн зохицуулалтын уулзалтад бэлтгэх, зохион байгуулах, оролцох;

-          Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх;

-          Радио давтамжийн зурвасыг төлөвлөх, хуваарилах, зохицуулах;

-          Радио давтамж ашиглагчдын харилцан нөлөөллийг тооцоолох, судлах, дүгнэлт гаргаж, нөлөөллийг арилгуулах арга хэмжээ авах;

-          Шинэ техник, технологийн талаар судалгаа, шинжилгээ хийх, шаардлагатай стандартыг боловсруулах;

-          Радио давтамжийн ашиглалтад байнгын хяналт тавих, шалгалт хийх, олон улсын хяналтад оролцох;

-          Радио давтамжийн удирдлага, хяналтыг зохион байгуулахад ашиглагдах тоног төхөөрөмж, программ хангамжийг худалдан авах, сайжруулах;

-          Радио давтамжийн хяналт, зохицуулалтын чиглэлийн мэргэжилтэн, инженерүүдийг мэргэшүүлэн сургах.

4.2.Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд инфляцын өөрчлөлт, технологийн дэвшилтэй уялдуулан өөрчлөлт оруулж болно.

 

 

 

---o0o---

 

1