A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 51

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулсан Хилийн боомтын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР