- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 01 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.11 дэх заалтын "ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг" гэснийг "ажиллагаа" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
