- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 01 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн гарчгийн "Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих" гэснийг "Хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа яллагдагч" гэснийг "Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хүн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
