- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 01 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 72.1.6 дахь заалт нэмсүгэй:
"72.1.6.харьяалах нутаг дэвсгэртээ үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажиллах, хэрэгжилтийг дүгнүүлэх."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
