- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНБУЛАГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №22

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 07/03
Баянбулаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурьдсанаар баталсугай.
1.1.Малчин, мал бүхий этгээдийн амьжиргааг дэмжих зорилгоор дараах тооны малд ногдох татварыг "0" (тэг) төгрөгөөр тогтоосугай. Үүнд:
№ | Малын төрөл | Нийт | |||
Адуу | Үхэр | Хонь | Ямаа | ||
1 | 3 толгой | 3 толгой | 10 толгой | 10 толгой | 26 толгой |
1.2.Малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын "0" (тэг) төгрөгөөр тогтоосон 26 толгой малаас дээш тооны малд малын төрөл тус бүр дээр дараах байдлаар татварын хэмжээг баталсугай.
№ | Малын төрөл | |||
Адуу | Үхэр | Хонь | Ямаа | |
1 | 600 | 600 | 200 | 400 |
1.3.Малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй тэмээнд тоо толгой харгалзахггүйгээр "0" (тэг) төгрөгөөр тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ЖАМЪЯНДОРЖ
Текст томруулах
A
A
A

