A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам/, /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А/28

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд үүрэг болгосугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД БӨГӨӨД ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ҮҮРЭГ ХАРИУЦАГЧ Л.ЭНХ-АМГАЛАН