- Нүүр
- Сайдын тушаал
- КИНО ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ЖУРАМ
Соёлын сайдын 2022 оны 6 сарын 20 өдрийн А/199 дугаар тушаалын хавсралт
КИНО ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь кино театрт түгээж байгаа кинонд монгол киноны эзлэх хувь, киноны статистик үзүүлэлтийг тооцох ажлын хүрээнд кино түгээлтийн мэдээлэл гаргах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Мэдээллийг хууль тогтоомжид заасан судалгаа хийх, бодлого тодорхойлох, дэмжлэг үзүүлэх зориулалтаар ашиглана.
1.3. Кино урлагийг дэмжих тухай хуулийн 22.1-д заасны дагуу энэхүү журамд заасан мэдээллийг кино театр гаргана.
1.4. Кино театраас бусад түгээгчээр кино түгээж монгол киноны болон гадаад улсад нээлтээ хийж байгаа монгол киноны эрх эзэмшигч энэ журамд заасны дагуу мэдээлэл гаргаж болно.
Хоёр. Мэдээлэл гаргах
2.1. Кино театр, эсхүл эрх эзэмшигч нь мэдээллийг маягтын дагуу үнэн зөв, гүйцэд гарган Кино урлагийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн цахим мэдээллийн системд оруулна.
2.2. Кино театр нь кино түгээлтийн тухайн долоо хоногийн мэдээллийг Баасан гараг бүр гаргана.
2.3. Энэ журмын 1.4-т заасан этгээд нь киног түгээснээс хойш 20 хоногийн дотор мэдээллийг гаргана.
2.4. Цахим мэдээллийн системд байнга эсхүл түр ашиглах нэвтрэх эрх, нууц үгийг Зөвлөлөөс олгоно. Байнга ашиглах нэвтрэх эрхийг кино театрт олгоно. Түр ашиглах нэвтрэх эрхийг энэ журмын 1.4-т заасан этгээд мэдээлэл гаргахад олгоно.
2.5. Цахим мэдээллийн системд оруулах мэдээлэл нь дараах агуулгатай байна:
2.5.1. кино театр, түгээгчийн мэдээлэл (Байгууллагын нэр, хаяг, шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хаяг, харилцах албан тушаалтны мэдээлэл);
2.5.2. киноны талаарх мэдээлэл (Киноны албаны ёсны нэр, төрөл, насны ангилал, үргэлжлэх хугацаа, киноны нээлтийг олон улсад болон Монголд Улсад хийсэн огноо, кино бүтээсэн улсын нэр);
2.5.3. киноны эрх эзэмшигч, продюсер, кино зуучлагч-дистрибьютерийн ерөнхий мэдээлэл;
2.5.4. гаралтын мэдээлэл (тухайн 7 хоногийн хугацаанд гарах өдрүүд, өдөрт гарах хугацаа)
2.5.5. киноны ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчний нэр;
2.5.6. Үзэгчийн (үүнээс хүүхэд, болон төлбөргүй үзүүлсэн) тоо, билетийн үнэ.
2.6. Зөвлөл нь мэдээллийг үнэн зөв эсэхийг тодруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээлэл гаргуулан авч болно.
2.7. Мэдээллийн санд хийсэн өөрчлөлтийн талаар бүртгэлийг Зөвлөл тухай бүрд хөтөлнө.
2.8. Зөвлөл нь цахим мэдээллийн системийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, мэдээлэл байршуулах, хадгалах арга хэмжээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулна.
Гурав. Мэдээллийг ашиглах
3.1. Мэдээллийг Зөвлөл дараах байдлаар ашиглана:
3.1.1. Соёлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9-д заасан театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 40 хувиас доошгүй байгаа эсэхэд хяналт тавих;
3.1.2. статистик мэдээлэл гаргах;
3.1.3. үзэгчдэд кино боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих арга хэмжээг төлөвлөх;
3.1.4. хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан кино театраар үйлчлүүлэх хүртээмж, нөхцөлийг нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
3.2. Зөвлөл мэдээллийг улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор болон хагас, бүтэн жилээр нэгтгэн, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A