A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох журам/ ЗХХАЭ №21
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/198

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (С.Оюунбилэг), үйл ажиллагаандаа мөрдөхийг Кино урлагийн зөвлөл (Ч.Ундрал)-д үүрэг болгосугай.

САЙД Ч.НОМИН

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/194

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Соёлын сайдын 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаар тушаал, "Журам батлах тухай" Соёлын сайдын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/198 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

САЙД Ч.НОМИН