- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тоон гарын үсгийн гэрчилгээний үндэсний санг бүрдүүлэх, ашиглах журам/ ЗХХАЭ №21
МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар А/30
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Цахим гарын үсгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Тоон гарын үсгийн гэрчилгээний үндэсний санг бүрдүүлэх, ашиглах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг "И-Монгол Академи" УТҮГ, "Үндэсний дата төв" УТҮГ-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч /Л.Энх-Амгалан/-д тус тус үүрэг болгосугай.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД БӨГӨӨД ЦАХИМ ХӨГЖИЛ,
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ҮҮРЭГ ХАРИУЦАГЧ Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A