A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу олгосон паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд уг хугацааг сунгахгүй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй паркийн удирдлага нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах бөгөөд тус хуулийн дагуу шаардах аливаа мэдээллийг энэ зүйлд заасан хугацаанд багтаан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус хуульд зөвшөөрсөн хуулийн этгээдийн хэлбэрээс бусад хуулийн этгээдийн хэлбэрээр өмнө нь паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцох бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийг энэ хуульд нийцүүлж өөрчлөн зохион байгуулж шинээр тусгай зөвшөөрөл авна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө паркийн үйл ажиллагаатай холбоотойгоор төлсөн татвар, хураамж нь уг хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг эшилсэн холбогдох заалтуудыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР