A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.16 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"16.1.16.үйлдвэрлэл, технологийн паркийн газар."

2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "16.1.11" гэсний дараа ",16.1.16" гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "16.1.14" гэсний дараа ",16.1.16" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалтын "16.1.12" гэсний дараа ",16.1.16" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"20.1.5.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу нутаг дэвсгэр, байршлыг тогтоох."

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР