- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийн жагсаалтын хүснэгтийн 12.4-т "үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх" гэж, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд гэсэн хэсэгт "Засгийн газар" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийн жагсаалтын хүснэгтийн 12.4-12.13 гэсэн дугаарлалтыг "12.5-12.14" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
