- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/94 дүгээр зүйлийн 94.2-94.6 дахь хэсэг:
"94.2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлд заасан саналыг доор дурдсан тохиолдолд хэлэлцэнэ:
94.2.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2-т заасан саналыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэд дэмжсэн бол.
94.3.Иргэн тухайн асуудлаар саналаа зөвхөн нэг удаа өгнө.
94.4.Энэ хуулийн 94.2-т заасан санал авах ажилд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг Тамгын газар хэрэгжүүлнэ.
94.5.Байнгын хороо энэ хуулийн 94.2-т заасны дагуу тухайн асуудлыг хэлэлцээд бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай гэж үзвэл санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.
94.6.Байнгын хороо энэ хуулийн 94.2-т заасан асуудлыг хэлэлцэхдээ Хууль тогтоомжийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баримтална."
2/109 дүгээр зүйлийн 109.11-109.14 дэх хэсэг:
"109.11.Энэ хуулийн 109.2-т заасан мэдээллийг ирүүлмэгц сэдвийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.1-д заасан цахим хуудсанд тав хоногийн хугацаанд иргэдээс асуулт асуухаар байршуулна.
109.12.Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ.
109.13.Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно.
109.14.Энэ хуулийн 109.13-т заасан хугацаа нь энэ хуулийн 109.7-д заасан хугацаанд хамаарахгүй."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
