A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 245

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 12.1.4, 12.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ойн талбайн норматив, байршил батлах тухай" Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ойн нөөц, төлөв байдал, ашиглалтын эрчимжилтээс хамаарсан аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах талбайн норматив, байршил"-ын "Заган ойн аж ахуйн муж" гэсэн 4 дэх заалтын Өмнөговь аймагт хамаарах "Сум дундын ойн ангийн байршил" баганын "Даланзадгад" гэсний дор "Сэврэй", "Цогт-Овоо" гэж тус тус нэмсүгэй.

2. Мөн хавсралтын "Дүн" хэсгийн "Сум дундын ойн ангийн байршил" баганын "36" гэснийг "42" гэж өөрчилсүгэй.

3. Сэврэй, Цогт-Овоо сум дундын ойн ангиудын зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ