- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 247
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүн, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
