- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг:
"19.2.Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална."
2/20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:
"20.2.Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална."
3/23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэг:
"23.3.Энэ хуулийн 11.1-д заасан албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцож болно.
23.4.Энэ хуулийн 23.3-т заасан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална."
4/44 дүгээр зүйлийн 44.5, 44.6 дахь хэсэг:
"44.5.Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно.
44.6.Энэ хуулийн 44.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дахин өөр төрийн байгууллагад үргэлжлүүлэн сэлгэн ажиллуулж болохгүй."
5/49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг:
"49.3.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно."
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно." гэсэн 1 дэх өгүүлбэр, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан ажиллуулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд анх илгээсэн төрийн байгууллагын саналыг авч, харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэнэ." гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:
"33.3.Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна."
2/44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг:
"44.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно."
3/66 дугаар зүйлийн 66.1.7 дахь заалт
"66.1.7.чиг үүргийн шинжилгээ хийхэд төрийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх;"
4 дүгээр зүйл.Төрийн албаны тухайхуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын "16-аас" гэснийг "12-оос" гэж, "8-аас" гэснийг "6-аас" гэж, мөн зүйлийн 23.2.2 дахь заалтын "12-оос" гэснийг "8-аас" гэж, мөн зүйлийн 23.2.3 дахь заалтын "8-аас" гэснийг "6-аас" гэж, "4-өөс" гэснийг "3-аас" гэж, мөн зүйлийн 23.3, 23.4, 23.5, 23.6 дахь хэсгийн дугаарыг "23.5, 23.6, 23.7, 23.8" гэж, мөн зүйлийн 23.4, 23.5 дахь хэсгийн "23.3-т" гэснийг "23.5-д" гэж, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2 дахь заалтын ", эсхүл" гэснийг "болон" гэж, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн "Төрийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн" гэж, мөн зүйлийн 33.7 дахь хэсгийн "жилд" гэснийг "улиралд" гэж, мөн зүйлийн 33.4, 33.9 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтын "шалгалт /тухайн албан тушаалын/-ыг" гэснийг "шалгалтыг" гэж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийн "44.2-т" гэснийг "44.2, 44.5-д" гэж, мөн зүйлийн 44.5, 44.6 дахь хэсгийн дугаарыг "44.7, 44.8" гэж, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн "Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас" гэснийг "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон," гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, 33.10, 33.12 дахь хэсгийн "/тухайн албан тушаалын/" гэснийг, 66 дугаар зүйлийн 66.1.8 дахь заалтын ", улсын болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг боловсруулах, хянаж батлахад зохих журмын дагуу санал гаргах" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтыг, 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A