- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (мөнгөн шагнал)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 260
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
