A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

2023-2025 ОНЫГ "МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласугай.

(Энэ заалт болон гарчигт Засгийн газрын 2023 оны 158 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. "Монголд зочлох жил"-ийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагуудаас санал авч, батлан, хэрэгжилтийн явц, үр дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ