A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 268

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Музейн тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Мөнгөн урамшуулалд энэ онд шаардагдах хөрөнгийг 2022 оны батлагдсан төсөвтөө багтааж, цаашид жил бүрийн төсвийн төсөлдөө тусган санхүүжүүлж байхыг Соёлын сайд Ч.Номин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН