- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 275
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1.9 дэх дэд заалтын "Контент боловсруулах хэлтэс," гэсний дараа "Гадаад мэдээ, сурталчилгааны хэлтэс," гэж нэмсүгэй.
2. Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.5.11 дэх заалтад "2.5.11.11.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг гадаадад сурталчлан таниулах, мэдээ контент боловсруулах." гэсэн дэд заалт нэмж, 2.4.11 дэх заалтын, мөн 2.7 дахь хэсгийн Үйл ажиллагааны стратегийн 9 дэх зорилтын "олон нийтэд таниулах контент" гэснийг "гадаад дотоод, олон нийтэд сурталчлан таниулах, мэдээ контент" гэж тус тус өөрчилж, 3.3.11 дэх заалтын "олон нийтэд тоймлон хүргэх" гэсний өмнө "гадаад, дотоодод сурталчлах," гэж нэмсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолын 1 дэх заалтын "11" гэснийг "12" гэж, 2 дахь заалтын "6" гэснийг "5" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
