A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 1.7, 1.8 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"1.7.согтууруулах ундаа, тамхиндаа цахим төлбөрийн баримт олгоогүй, цахим төлбөрийн баримтын системд согтууруулах ундаа, тамхины импорт, худалдан авалт, худалдааны мэдээллийг бүртгээгүй;

1.8.импортолсон согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварын тэмдэг, зураасан кодыг мэдүүлээгүй."

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"6.5 дугаар зүйл.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, ашиглуулсан, эсхүл тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахгүйгээр шинэ нэр төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулсан, эсхүл үйлдвэрлэлийн байршлыг хууль бусаар өөрчилсөн, эсхүл согтууруулах ундааны үйлдвэрлэлийг хуулиар хориглосон газарт явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, онцгой албан татварын тэмдэг наах, мэдээлэх тоног төхөөрөмжгүй, эсхүл түүнийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, нэгдсэн сүлжээнд холбоогүйгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл зориулалтын бус тоног төхөөрөмж ашигласан, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан, эсхүл хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүнсний зориулалтын бус түүхий эдээр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, эсхүл чанар,аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, эсхүл тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа худалдаа,үйлчилгээнд нийлүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо, хэмжээ, хатуулгийг бүртгэж, холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Согтууруулах ундааны шошго, савлагаанд тавигдах шаардлагыг биелүүлээгүй бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг биелүүлээгүй, эсхүл согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад ажилтнаа хамруулаагүй бол үйл ажиллагааг зогсоож, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Согтууруулах ундааг импортлох, экспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Согтууруулах ундаа импортлохдоо дээжийг гаалийн байгууллагаар урьдчилан шинжилгээ хийлгүүлээгүй, эсхүл гаалийн эрүүл ахуйн хяналт, шалгалт хийлгүүлээгүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын төсвөөс, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар:-Урьд нь олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэсэнд тооцно."

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын "архины" гэснийг "согтууруулах ундааны" гэж, мөн зүйлийн 1.4, 1.5, 1.6 дахь заалтын "архи" гэснийг "согтууруулах ундаа" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР