A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.11 дэх заалтын "журмын дагуу" гэсний дараа "экспортлох зорилгоор уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын баталсан журмын дагуу" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР