- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТӨРИЙН АРХИВЫН БАРИМТАД НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ /ЗХХАЭ №22/

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар А/56
Улаанбаатар хот
ТӨРИЙН АРХИВЫН БАРИМТАД НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг, 17.1.7 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар баталсан Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журмын 6.12 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Төрийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулах журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг төрийн архивын дарга, захирал, эрхлэгч нарт даалгасугай.
3.Журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т үүрэг болгосугай.
ДАРГА С.ЭНХБААТАР

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/14
Улаанбаатар хот
"ТӨРИЙН АРХИВЫН БАРИМТАД НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг, 17.1.7 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар баталсан Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журмын 6.12 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Төрийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулах журмыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг төрийн архивын дарга, захирал, эрхлэгч нарт даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/56 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4."Төрийн архивын баримтын нэгдсэн тооллого явуулах журам" шинэчлэн батлагдсантай холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгэхийг Захиргааны удирдлагын газар (Б.Баатарсүрэн)-т үүрэг болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНДСҮРЭН
Текст томруулах
A
A
A
