- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 01 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт:
"3.1.19."хяналтын төхөөрөмж" гэж олон улсын хэлэлцээрт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон жолоочийн ажлын тодорхой хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар, эсхүл хагас автоматаар бүртгэж, харуулах, тээврийн хэрэгсэлд суурилуулах зориулалттай төхөөрөмжийг."
2/5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт:
"5.1.6.Үндэсний тээврийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах."
3/6 дугаар зүйлийн 6.1.13-6.1.15 дахь заалт:
"6.1.13.Монгол Улсын нэгдэн орсон автотээврийн салбарын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах;
6.1.14.автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
6.1.15.жолоочийн хөдөлмөр, амралтыг зохицуулах, хөдөлмөр, амралтын горимын хяналтын төхөөрөмж ашиглах, хянах журмыг батлах."
4/9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэг:
"9.5.Тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон автотээврийн хэрэгсэл ашиглана.
9.6.Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж ашиглахтай холбоотой дараах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:
9.6.1.хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай тээврийн хэрэгслийн ангилал, төрөл, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд суурилуулах хяналтын төхөөрөмжид тавигдах шаардлага, хяналтын төхөөрөмжийг ашиглах, үйлчилгээ хийх, үйл ажиллагааг хянах журам;
9.6.2.тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмжийг суурилуулах, шалгах, засвар, үйлчилгээ хийх зөвшөөрөл олгох журам;
9.6.3.тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын төхөөрөмжид карт олгох, тавигдах шаардлага, картыг бүртгэх, хяналт тавих журам;
9.6.4.тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын төхөөрөмжийн ажиллагаа, гэрчилгээжүүлэлт болон хяналтын төхөөрөмжийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналтын төхөөрөмжийн хяналт, зохицуулалтын систем ашиглах журам."
5/21 дүгээр зүйлийн 21.1.8 дахь заалт:
"21.1.8.тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлийг хангуулах."
2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын "нийтийн тээвэр," гэсний дараа "ачаа," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13 дахь заалтын дугаарыг "6.1.16" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг "Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын Европын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
