- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 01 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/8 дугаар зүйлийн 8.2.6 дахь заалт:
"8.2.6.хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслийн жолоочийн ажиллах, амрах горим, хөдөлгөөний хурдны хязгаарлалтыг баримталж байгаа эсэхийг хяналтын төхөөрөмжийн мэдээлэлд үндэслэн шалгаж тогтоох."
2/10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалт:
"10.1.9.хяналтын төхөөрөмжийн хяналт, зохицуулалтын бүртгэл, мэдээллийн санд хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төхөөрөмжийн засвар, үйлчилгээний байгууллагын бүртгэл, ашиглалт, засварын түүх, картын бүртгэл, мэдээллийг хамруулах."
2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "10.1.1-д" гэснийг "10.1.1, 10.1.9-д" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг "Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын Европын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
