A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/252

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 60 дугаар зүйийн 60.1.1, дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тусгай хамгаалаттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Журмын хавсралтад өөрчлөлт оруулах, газар ашиглах эрхтэй холбоотой өргөдлийн маягтыг шинээр батлах тухай" 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/378 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам", "Газар ашиглах эрхтэй холбоотой өргөдлийн маягт"-ыг хүчингүй болгосонтой холбогдуулан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захирганы төв байгууллагад энэхүү тушаалыг хүргүүлэхийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар (Д.Батмөнх)-т үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ