A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 19

Орхон

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 15/02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

2.Дээрх тогтоолыг хүчингүй болгосон талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдэгдэж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Мөнгөншүр)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Төрийн байгуулалт, хууль зүй, хүний эрхийн асуудал хариуцсан хороо" (Б.Түмэнцогт)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ХУЛАН