A

A

A

Бүлэг: 1979

увс АЙМГИЙН бөхмөрөн СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 07/07

Байшинт

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.2.1, 9.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Энгийн хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийг хуулийн дагуу хурааж, орон нутгийн орлогод төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Б.Сүхтулга)-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Лхамхүү)-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.ГАНТӨМӨР