- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №22/

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 35
Дархан
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дүгээр зүйлийн 48.1, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн газар нутагт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд 0,7 хувиар албан татвар ногдуулж байхаар тогтоосугай.
2. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д даалгасугай.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 51, 2022 оны 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.НАСАНБАТ
Текст томруулах
A
A
A
