A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ХОВД АЙМГИЙН МӨНХХАЙРХАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №22/
Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 7/04

Сэнхэр

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2 дугаар зүйл, Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А243 тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Энгийн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2. Тогтоолыг хуулийн хугацаанд Хууль зүйн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Б.Батболд/, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн /Б.Булганчимэг/ нарт даалгасугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоолд заасан хувь хэмжээгээр ногдуулж сум орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Татварын улсын байцаагч /П.Өнөрбилэг/, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн /Б.Булганчимэг/ нарт үүрэг болгосугай.

4. Энгийн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх тарифыг мөрдөж ажиллахыг хог тээвэрлэгч /Э.Чойжилсүрэн/-д, хяналт тавьж ажиллахыг Сэнхэр багийн Засаг дарга /С.Гансүх/-д үүрэг болгосугай.

5. Тогтоолыг Улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

6.Уг тогтоол гарсантай холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Я.ОЧИР