- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-д оруулж буй нэмэлт/ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар тогтоолын хавсралт/
Хот, суурины ус хангамж, ариутгах
татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах
зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн
85 дугаар тогтоолын хавсралт
"Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд
хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-д оруулж буй нэмэлт
1.5.2.Бусад гишүүд нь тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газар болон газрын харилцаа, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл бүхий 3 эсвэл 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.1.Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл шинээр авах, сунгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг хангагч байгууллагад төрийн үйлчилгээний цахим системээр болон бичгэн хэлбэрээр гаргана.
4.8.Комиссын нарийн бичгийн дарга нь техникийн нөхцөл олгосон комиссын шийдвэр болон холболтын зураг схемийг байгууллагын архивт хадгалах бөгөөд төрийн үйлчилгээний цахим системд байршуулна.
6.5.Техникийн нөхцөлийн шийдвэрийг төрийн үйлчилгээний цахим системээс татаж авна.
7.1.Хангагч болон газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нь гүйцэтгэлийн ажлын зураг төслийг Хот байгуулалтын баримт бичиг, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын нэгж талбар, хамгаалалтын бүс, барилгын норм, дүрэм болон стандартад заасан техникийн нөхцлийн дагуу шаардлага хангасан эсэхийг ажлын 5 хоногт багтаан хянаж, шалгана. Хангагч нь хэрэглэгчийн шугам сүлжээний батлагдсан ажлын болон далд ажлын гүйцэтгэлийн зураг, угсралтын холбогдох ажлын актыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээтэй хамт хавсаргаж, архивт хадгална.
Текст томруулах
A
A
A